Description: 

Хот суурин газар шилжин ирэгсдийн эмзэг байдал нь тухайн хувь хүний суурь боловсрол, нийгэмд эзлэх байр сууриас гадна амьдарч буй газар, хотын үйлчилгээний хүртээмж зэрэг амьдрах орчин нөхцлөөс хамаарсан хүчин зүйлс, мөн хотод шилжин ирэгсдэд зориулсан төрийн үйлчилгээ дутмаг гэсэн үндсэн гурван хүчин зүйлстэй холбоотой болох нь тогтоогдлоо.

Эдгээр хүчин зүйлсийн улмаас хотод шилжин ирэгсдийн эмзэг байдал нь харилцан адилгүй түвшинд, хүн болгоны хувьд өөр өөр онцлогтой байгаа хэдий ч энэхүү чанарын судалгааг хийснээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд тулгарч буй нийтлэг асуудал, бэрхшээлүүдийг тодорхойлох боломж олдсон юм.

Нийслэлд байнга оршин суух шилжилт хөдөлгөөнийг 2017 онд зогсоосон ба 2018 онд Нийслэлийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Захирамжаар тус хоригийг 2020 он хүртэл сунгасан нь нийслэлд бүртгэлгүй шилжин ирэгсдийн амьдралын чанарт ерөнхийдөө нөлөөлсөн байж болзошгүй. Хотод албан ёсоор оршин суух бүртгэлгүйн улмаас хорооноос мэдээлэл авах, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болдог байна. Үүнээс гадна тэд хотын иргэн гэсэн бүртгэлгүй байдаг учраас тогтвортой ажлын байртай болоход хүндрэлтэй байдаг.

Амьдрах орон сууц олох, гэр хорооллын хувьд амьдрах газартай болох, ажилд орох, төрийн үйлчилгээ авах, санхүүгийн асуудлууд, мэдээллийн хүртээмж, нийгмийн болон гэр бүлийн харилцаан дахь зөрчил зэрэг нь хотод шилжин ирэгсдийн эмзэг байдалд нөлөөлж буй гол  бэрхшээлүүд болох нь энэ судалгаагаар тогтоогдсон. Дотоодын шилжин ирэгсдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд үйлчилгээг бодитойгоор сайжруулах боломжтой. Үүнд мэдээлэл авах суваг, орон нутгийн захиргааны үйлчилгээ хангамжийг сайжруулах, газрын худалдааны луйвраас сэргийлэх зорилгоор газар өмчлөлийн мэдээллийн сангаас мэдээллийг түвэггүй авах боломж бүрдүүлэх зэрэг хотод шилжин ирэгсдэд зориулсан төрийн үйлчилгээ багтана. Үүнээс гадна, тэдэнд зориулсан нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ багтаж болно. Нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулж, хотод шилжин ирэгсдэд зохих нийгмийн халамжийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Хотод шилжин ирэгсдэд зориулсан төрийн үйлчилгээ дутагдалтайгаас гадна хотын засаг захиргааны нэгжүүдэд, тэр дундаа хорооны түвшинд хотод шилжин ирэгсдэд үйлчлэх хүний нөөц дутагдалтай байна. Эцэст нь дүгнэхэд, шилжилт хөдөлгөөний хоригийг цуцалснаар хот хөдөөгийн шилжилт хөдөлгөөний бүртгэл сайжирч, хотод шилжин ирэгсдэд нийгэм, эдийн засгийн таатай боломж бүрдэх боломжтой. Улсын хэмжээнд тулгарч буй эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн төлөвлөлтийн бэрхшээлүүдийг энэхүү судалгааны тайланд авч үзээгүй. Санал болгож буй бодлогын түвшний сайжруулалтуудыг улсын хэмжээний төлөвлөгөө, төсөвт тусгах хэрэгтэй.

Table des matières: 
  • ӨМНӨХ ҮГ
    • Зургийн жагсаалт
    • Хавсралтын жагсаалт
    • Ерөнхий хураангуй
  • 1. Удиртгал
  • 2. Нэр томьёоны тодорхойлолт, гол ойлголтууд
  • 3. Арга зүй
    • 3.1 Зорилтот бүс нутаг
    • 3.2 Судалгаанд оролцогчид
    • 3.3 Ганцаарчилсан ярилцлага
    • 3.4 Оролцоонд тулгуурласан дадлага ажил
    • 3.5 Мэдээллийн дүн шинжилгээ
    • 3.6. Судалгааны хязгаарлалт
  • 4. Гол үр дүн
    • 4.1 Хөдөөнөөс хотод шилжин ирэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс
      • 4.1.1 Шийдвэр гаргалт ба нүүн шилжих бэлтгэл
      • 4.1.2 Ажил эрхлэлт
      • 4.1.3 Боловсрол
      • 4.1.4 Гэр бүлийн үүрэг хариуцлага
      • 4.1.5 Эрүүл мэндийн үйлчилгээ
      • 4.1.6 Өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг
      • 4.1.7 Дүгнэлт
    • 4.2 Хүлээлт, төсөөлөл
    • 4.3 Төвхнөх үйл явц
    • 4.4 Хүндрэл бэрхшээл
      • 4.4.1 Хотод албан ёсоор бүртгүүлэх
      • 4.4.2 Байр, орон сууц
      • 4.4.3 Газар
      • 4.4.4 Амьдрах орчин нөхцөлөөс шалтгаалсан эмзэг байдал
      • 4.4.5 Хөдөлмөр эрхлэлт
        • Хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бүртгэлтэй холбоотой хүндрэл бэрхшээл
        • Хөдөлмөрийн нөхцөл
        • Хөдөлмөрийн мөлжлөг
        • Хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй нас, хүйстэй холбоотой хүндрэл, бэрхшээл
      • 4.4.6 Санхүүгийн чадамж
      • 4.4.7 Нийгмийн халамжийн үйлчилгээ
      • 4.4.8 Эрүүл мэндийн үйлчилгээ
      • 4.4.9 Боловсролын үйлчилгээ
      • 4.4.10 Нийгэм, гэр бүлийн сайн сайхан байдал
      • 4.4.11 Мэдээллийн хүртээмж
    • 4.5 Хүндрэл бэрхшээлийг даван туулах механизм ба саад тотгор
  • 5. Дүгнэлт
  • 6. Зөвлөмж
  • ХАВСРАЛТУУД
Catégorie: